БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ХОЁР ИРГЭН ГАВЬЯАТ ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2019 оны 03-р сарын 18, 00:00

Монгол цэргийн өдөр, Казах түмний уламжлалт “Наурыз”-ын баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар гавьяат малын эмч цолоор, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан гавьяат багш цолоор тус тус энгэрээ мялаалаа.

Улс эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж уйгагүй зүтгэж, төрийн дээд одон медаль хүртсэн Та бүхэнд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2019.03.18