ШУУРХАЙ БҮЛЭГ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИН ГАРСАН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 04, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 05-р сарын 04-ний өдрийн А/321 тоот захирамжаар Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, нийтийн хэв журмыг хамгаалах, тархвар судлал, ариутгал халдваргүйтгэл хийх чиг үүрэгтэй ШУУРХАЙ БҮЛЭГ байгуулж, өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай голомт бүсэд томилон ажиллуулж байна.
 
Шуурхай бүлэг 13 хүний бүрэлдэхүүнтэй ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч, ариутгагч, аймгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн алба хаагч нар орсон болно.
 
Н.Ерлан
2019.05.04