МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 13, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллахаар өнөөдөр газардлаа.

 
Түүнийг Ховд аймгийн удирдлагууд болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, иргэдийн төлөөлөл угтан авлаа.
 
Ховд аймагт ажиллах бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар багтжээ.
Тэд 2019 оны тавдугаар сарын 15-ны Лхагва гараг хүртэл тус аймагт ажиллаж Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй танилцах, шинээр баригдах Жаргалант сумын 50 ортой хүүхдийн эмнэлгийн болон цементийн үйлдвэрийн шав тавих, иргэдтэй уулзалт хийх, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдын нутаг дэвсгэрийн зааг буюу Шижитийн хөндийд баригдах усан цахилгаан станцын шав тавих ажилд оролцох юм байна.
 
Н.Ерлан
2019.05.13