“ЭРҮҮЛ ХҮНС” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

2019 оны 05-р сарын 14, 00:00

Аймгийн Засаг даргын “Эрүүл хүнс” сарын аян зохион байгуулах тухай А/245 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн зоогийн газар, зах, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад тухайн аж ахуйн нэгжийг үнэлгээний хуудсаар дүгнэж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цаашид дотоод хяналтаа сайжруулан ажиллахыг үүрэг болгож, ард иргэдийг хоол, хүнснээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөр хангав.

Дашрамд хэлэхэд хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц мэргэжлийн байгууллагын үүрэг биш учраас хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч Та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг юм.

Иймээс иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг аянд нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.

Н.Ерлан
2019.05.14