"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна

2019 оны 06-р сарын 14, 00:00

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газраас Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого боловсруулах зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, Жайка ОУБ-га болон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод санал авах хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият нар болон сумдын удирдлагууд, салбар хариуцсан холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал доктор Карин Рэйнпрехт, ЖАЙКА-ийн Төслийн багийн зөвлөх Кавамура нар ерөнхий удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.

Мөн Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам” Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа, Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт, сэдвээр илтгэл тавьж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогыг тодорхойлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Н.Ерлан
2019.06.13