АЗИЙН АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМД БАЯН- ӨЛГИЙ АЙМГААС 15 ХҮН ОРОЛЦОЖ БАЙНА

2019 оны 06-р сарын 14, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд Монголын 21 аймгаас 1500 гаруй ардын авьяастан, гадаадын 12 орны 200 гаруй ардын авьяастан Сүхбаатарын талбай дахь ил тайзан дээр тоглолтоо түмэн олондоо сонирхуулж байна.
Харин Баян- Өлгий аймгаас М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ардын авьяастануудаас бүрдсэн нийт 15 хүн уг наадамд оролцож байгаа юм.
 
Наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд болох ба Наадмын бүхий л тоглолт, үнэ төлбөргүй, нээлттэй болж байна. хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
 
 
Н.Ерлан
2019.06.13