"АЛТАЙ ТАВАНБОГД" БАРУУН БҮСИЙН ДАНШИГ НААДАМД УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН АРСЛАН Н.МУСТАФА ҮЗҮҮРЛЭЛЭЭ

2019 оны 07-р сарын 31, 00:00

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, "Алтай Таванбогд" хурдан морины баруун бүсийн зуны уралдаан энэ сарын 27- 28-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой нийт 128 бөх хүч үзэн байрилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай долоо даван түрүүлэж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарлаа.

Өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын залуу бөх Д.Амартүвшин түрүүлж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, "Тастүлек" дэвжээний бөх М.Нурдос үзүүрлэж, Улаанхус сумын харьяат залуу бөх Т.Аргынтай , Алтай сумын харьяат сумын заан Н.Амаржаргалант нар шөвгөрөв.

Дараагийн удаа Хурдан марины уралдаан, Сурын харваа, Шагайн харвааны мэдээллийг оруулах болно.

Н.Ерлан
2019.07.29