НАЙМДУГААР САРЫН 3-НД АЛТАЙ ТАВАНБОГД УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО

2019 оны 07-р сарын 31, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 15 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумын нутагт орших Алтай Таванбогд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үйлдэхээр тогтож, бэлтгэж ажлаа ханган ажиллаж байна.

 
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж түүхт энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү хоёр дахь удаагаа Төрийн тахилга үйлдэх гэж байгаа юм.
 
Иймд энэхүү хайрханыг тахих ёслолын үйл ажиллагаанд ард иргэд өргөнөөр оролцохыг хүсье!!!
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул /4374 м/ бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
 
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой, Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдогоороо онцлогтой.
 
2019.07.31