БАГШ НАР БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2019 оны 10-р сарын 04, 00:00

Баян-Өлгий аймгийн хэмжээнд боловсролын салбарынхан Дэлхийн болон Монголын багш нарын баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэрээр өнөөдөр багш нарын баярын өдрийг тохиолдуулан Боловсрол соёл урлагийн газраас санаачлан аймгийн багш нарын баярын хурлыг аймгийн Алтан гадас одонт М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Баярын хуралд аймгийн аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, ахмад багш нарын төлөөлөл болон аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцлоо.

Баярын хурлын үйл ажиллагаанд оролцсон аймгийн удирдлагууд нийт багш нарт мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох, авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох, төлөвших үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан амжилттай ажиллаж байгаа багш нарыг салбарын яамны болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар тус тус шагнан урамшууллаа.

Мөн энэ жилийн шилдэг мэргэжлийн аварга багшаар шалгарсан багш нарын шагналыг гардуулсан юм.

Н.Ерлан
2019.10.04