“ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” АЯН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

2019 оны 10-р сарын 17, 00:00

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аяныг аравдугаар сарын 14-нөөс ирэх сарын 12-ныг хүртэл орон даяар зохион байгуулах  шийдвэр гарсан юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлттэй холбоотой анхан шатны баримтуудыг цахимжуулах, хянаж нягтлах, гарсан алдаа зөрчлийг засаж залруулах, иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Брокер дилерийн компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2019 оны 10 дугаар сарын 21,24-ны өдрүүдэд доорх хуваарийн дагуу ажиллана.

Үүнд:
 
- Ногооннуур, Баяннуур сумуудад 2019 оны 10 дугаар сарын 21
- Өлгий суманд 2019 оны 10 дугаар сарын 21, 22
- Цагааннуур, Алтанцөгц, сумуудад 2019 оны 10 дугаар сарын 22
- Сагсай, Буянт ,Улаанхус, Толбо сумуудад 2019 оны 10 дугаар сарын 23
- Цэнгэл, Алтай сумуудад 2019 оны 10 дугаар сарын 24
 
Аяны нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 21-ны 10 цагт М. Хурманханы нэрэмжит ХДТеатрт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Дэлгэрэнгүй мэдэллийг Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс буюу Утас 7042-3328 дугаараас авна уу.
 
Н.Ерлан
2019.10.17