Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Улсын тэргүүний штабаар шалгарлаа

2020 оны 01-р сарын 17, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх арга хэмжээг аймаг, орон нутагтаа чадварлаг зохион байгуулж, 2019 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо онц сайн биелүүлсэн амжилтаар 2019 оны Монгол Улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.

Тус Цэргийн штаб нь 2015 онд мөн Улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарч байсан юм.

Н.Ерлан
2020.01.17