АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС АНХААРУУЛЖ БАЙНА

2020 оны 03-р сарын 10, 00:00

Коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн Англи улсын иргэн энэ сарын 5-ний өдөр “Аэро монголиа” авиа компанийн Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор Баян-Өлгий аймагт ирж, тухайн өдөр Увс аймагт очсоныг холбогдох мэргэжлийн байгууллага тогтоож мэдэгдсэний дагуу өнөөдөр тус аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо Ямаат гэх газарт тусгаарлалаа.

Энэ асуудлаар яг одоо аймгийн Онцгой комисс хуралдаж тус өдөр “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Баян-Өлгий аймагт хамт зорчиж ирсэн 32 иргэнийг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарах хүртэл гэр гэрт нь тусгаарлан, ажиглалтанд авахаар шийдвэрлэж, ард иргэдийг гэрээсээ гаралгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.

Аймгийн Онцгой комиссын хурал үргэлжилж байна.

Н.Ерлан
2020.03.10