ИРГЭДИЙН АНХААРАЛД!

2020 оны 03-р сарын 10, 00:00

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрээр Коронавирусийн халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан автозамын боомтоор ОХУ-руу зорчих Монгол улсын иргэдийг болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хөдөлгөөнийг маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл хязгаарласан байна.

Тийм учраас Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн боомтоор маргаашаас оройн 20:00 цагаас эхлэн энэ сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын иргэдийг гаргахгүй. Харин Казахстан болон ОХУ-аас эх орондоо ирэх Монгол Улсын иргэдийг оруулахаар шийдвэрлэжээ.

(Улсын Онцгой Комиссын тогтоол оруулав.)

Н.Ерлан
2020.03.10