“ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭГЧ” АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

2020 оны 03-р сарын 13, 00:00

Жил бүр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 3 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил орон даяар “Хариуцлагатай хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээн 3 дугаар сарын 01-ээс 15-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл тусгай төлөвлөгөө гарган Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг танилцуулж, хэрэглэгчийг хууль эрх зүйн мэдээллээр хангах юм. Мөн гарын авлага, шторк хийлгэж, орон нутгийн "Дербес" телевизээр дамжуулан хэрэглэгчийн эрхийн тухай
видео нэвтрүүлэг бэлтгэн цахим хэлбэрээр иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж ажиллана.

Иймд хэрэглэгч Та бүхнийг “Хариуцлагатай хэрэглэгч” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ

2020.03.13