ЦАГААННУУР БООМТООР ЭХ ОРОНДОО ИРСЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

2020 оны 03-р сарын 14, 00:00

Казахстан улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өнөөдөрөөс эхлэн Цагааннуурын боомтоор нэвтэрсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж, Гадаадын иргэдийг огт нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болголоо.

Казахстан улс болон ОХУ-д хувийн ажлаар болон суралцаж байгаа манай улсын олон иргэд байгаа гэж үзэж байна. Эдгээр иргэд эх орондоо ирвэл 14 хоног тусгаарлаж, гарсан зардлыг тухай иргэнээр төлүүлэх болсныг мэдэгдье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

2020.03.14