МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

2020 оны 03-р сарын 18, 00:00

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэлшгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой - Монгол цэргийн өдрийн мэндийг дэвшүүлж байна.

Дэлхий даяар коронавирусийн аюул нүүрлэсэн энэ цаг үед үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн өдөр шөнөгүй ажиллаж байгаа явдалд хувиасаа болон ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе

Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, БАТЛАН ХАМГААЛАХ ГАЗРЫН ДАРГА А.ГЫЛЫМХАН