ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 03-р сарын 18, 00:00

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 03-р сарын 14 – ний өдрийн Коронавируст халдвар /COVID-19/-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар Коронавируст халдвар гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон /хамт байсан, нэг унаанд суусан зэрэг/ өгүүлэмжтэй хүмүүсийг тусгаарлах байранд 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлаж урьдчилан төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах тухай шийдвэрлэсэн.

                 

Мөн Улсын онцгой комиссоос тусгаарлагдсан хугацаанд буюу 14 хоног нэг удаа ар гэрийн эргэлтээр оруулах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан юм.

 

Үүнд:

 

1. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн /шүдний оо, цойз, саван, нүүр гарын алчуур, гоо сайхны бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл, 00-ын цаас, нойтон болон хуурай салфетка, амны хаалт, гар халдваргүйжүүлэгч/.

2. Дулаан хувцас, гэрийн шаахай, цагаан хэрэглэл.

3. Ном, сонин, сэтгүүл, гар утасны сим карт.

4. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй савлагаатай хүнсний бүтээгдэхүүн: Талх, боов, боорцог, ёотон, савласан ус, жигнэмэг, чихэр, нэг удаагийн хэрэглээний уутанд савласан бүтээгдэхүүн /цай, кофе, аарц, чацаргана, нэрс, шөл/ цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүүхдийн нэмэлт хоол, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг 1 хүнд ноогдох хэмжээтэй байхаар тооцож оруулахаар заасан байна.

 

Иймд дээрх Улсын Онцгой Комиссын шийдвэрт ажиглалтанд байгаа иргэдэд гаднаас хоол оруулахыг хязгаарласан тул аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас дараах байгууллагуудтай хоолоор хангах гэрээ байгууллаа.

 

Тухайлбал” Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн дотуур байранд байгаа  иргэдэд Толганай, Бай-Өлке зоогийн газрууд, Пазилет ТББ-ын дотуур байранд байгаа иргэдэд  Памуккале,  Керуен сарай зоогийн газрууд, МСҮТ-д байгаа иргэдэд Баншны кафе зоогийн газар тус тус өдөр нь 16 мянган төгрөгөөр 3 удаа хоолоор хангах болсныг мэдэгдэж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

2020.03.18