ШУУРХАЙ МЭДЭЭ

2020 оны 03-р сарын 21, 00:00

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдийг агаарын тээврээр Буянт-Ухаа боомт, төмөр зам, авто замын тээврээр Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэр гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан Казахстан Улс болон ОХУ-аас ирэх иргэдийг Монгол Улсын Цагааннуур боомтоор нэвтрүүлэх боломжгүй болсныг Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвд бичгээр мэдэгджээ.

Энэ асуудлаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан, Автотээврийн төвийн дарга, Онцгой комиссын гишүүн Т.Сайдолда нар Улсын Онцгой комисст санал тавьж, замд гарч улсын хилрүү ойртож ирсэн Монгол Улсын иргэдийг маргааш буюу 3-сарын 21-ний өдөрт багтаан татаж авах талаар ажиллаж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
2020.03.21