НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙГ АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020 оны 04-р сарын 03, 00:00

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан улс даяар халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийн дагуу Өлгий хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал хийх ажил үргэлжилж байна.

Ариутгалын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулсан.

Учир нь агаарын температурын хасах хэмд ариутгалын бодисын үйлчлэл сулардаг аж.

Иймд өнөөдрөөс эхлэн нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан ариутгалын ажлыг үргэлжлүүлэн хийж эхэллээ.

Нийт Өлгий хотын 360 орчим мянган метр квадрат талбайг ариутгахаар төлөвлөөд байгаа ба халдваргүйжүүлэлтэд 0,03 хувийн жавелины уусмалыг ашиглаж байна.

Н.Ерлан
2020.04.03