ОДООГИЙН БАЙДЛААР ИРГЭДЭД 60 МЯНГАН ШИРХЭГ МОДНЫ СУУЛГАЦ ҮНЭГҮЙ ОЛГОЛОО

2020 оны 05-р сарын 13, 00:00

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан 80 мянган ширхэг мод тарих ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн Сум дундын ойн ангиас мод тарих хүсэлтэй иргэдэд 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн модны суулгацыг үнэгүй олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Өлгий хотын төвийн болон хөдөө сумдын иргэдэд 60 мянган суулгацыг олгосон байна.

Мөн хэрхэн тарьж, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.Мод тарих хүсэлтэй иргэд байвал Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагааннуур явах хар зам дагуу орших аймгийн Мод үржүүлгийн талбайд өөрийн биеэр очиж модны суулгацаа үнэгүй авах боломжтой гэж Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат мэдээллээ.

Н.Ерлан
2020.05.12