БЭЛТГЭЛ ОФИЦЕРЫН ЦОЛ ОЛГОВ

2021 оны 01-р сарын 21, 00:00

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/267 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн бэлтгэл албаны сургалтын журам, аймгийн Засаг даргын Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд зарим иргэдийг сургалтад хамруулж бэлтгэл офицерын цолыг олголоо.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга Д.Бауыржан, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж болон албаны бусад хүмүүс оролцож, Монгол цэргийн эрдэм чадварыг бие сэтгэлээрээ мэдэрч офицерын эгнээнд багтаж бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэн ДЭСЛЭГЧ цолоо гардан авсан эрхэм үүрэгтнүүдэд баяр хүргэсэн юм. Мөн эх орон дуудсан цагт бэлэн байж, офицерын цол, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж амжилт хүслээ.
Н.Ерлан
2021.01.21