БАГА АНГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ ИРЭХ САРЫН 12-НООС ЭХЭЛНЭ

2015 оны 12-р сарын 15, 14:00

БСШУЯ-ны сайдын 2015 оны 445 дугаар тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргасан байгаа. Ингэхдээ хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулсан. 

Хотын сурагчид:

1-5 дугаар ангийн сурагчид XII/22-I/25 хүртэл /Таван 7 хоног/

6-9 дүгээр ангийн сурагчид I/5-I/25 хүртэл /Гурван 7 хоног/

10-12 дугаар ангийн сурагчид I/12-I/25 /Хоёр 7 хоног/ хүртэл амарч I/26-наас гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.

Орон нутгийн:

1-5 дугаар ангийн сурагчид I/12-II/01 хүртэл /Гурван 7 хоног/

6-9 дүгээр ангийн сурагчид I/12-I/25 хүртэл /Хоёр 7 хоног/

10-12 дугаар ангийн сурагчид I/12-I/18 /Нэг 7 хоног/ хүртэл амарна.

2015 онд Баян-Өлгий аймгийн ЕБСургуулиудад 22895 сурагч сурч байна.