Үүрэг даалгавар

2016 оны 05-р сарын 10, 09:56

2016 ОНЫ  05 САРЫН 09-ны ӨДРИЙН АЙМГИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ

 

Д/д

Өгөгдсөн үүрэг даалгавар

Үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан

Хариуцах албан тушаалтан

1

Бугат сумын нутаг дэвсгэрт хайрга олборлож байгаад нурангад нэг хүн дарагдаж харамсалтайгаар амь насаа алдлаа. Мөн Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газар, Хөдөлмөрийн хэлтсүүд холбогдох чиглэлээр сарын аян зарлаж, урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийж танилцуулаад байхад яагаад ийм золгүй явдал гарч байна. Иймд уг асуудлыг зүгээр л золгүй явдал болсон гээд орхилгүйгээр, холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, хайрга, элс олборлож буй газруудад мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, нөхөн сэргээлт хийлгэх тал дээр анхаарч цаашид ийм асуудал дахин гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Аймгийн Засаг дарга Х.Дармен

Холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт

2

Аймгийн Эрүүл мэндийн газар өгч буй тоон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, зөрүүгүй мэдээлэл өгч байх. Мөн Улсын хэмжээнд Улаанбурхан өвчин дэгдэлт эрчимжиж байгаатай холбогдуулан ЭМГ болон Нэгдсэн эмнэлэг улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, өвчлөлийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн уг өвчинд өртөмтгий 18-35 насны бүх иргэдийг шинжилгээ болон вакцинжуулалтад бүрэн хамруулж, өвчлөлийг таслан зогсоох шаардлагатай байна.

Аймгийн Засаг дарга Х.Дармен

ЭМГ, НЭ

3

Аймаг орон нутгийн хэмжээнд буюу ялангуяа уяачид болон хурдан морь сонирхогчдод сүүлийн үед шинээр гарч буй “Адууны нийлүүлэг”-өвчний талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгч, уг өвчнөөр өвчилсөн адуу мал байвал видео хэлбэрээр үзүүлж харуулбал илүү ойлголттой болох байх.

Аймгийн Засаг дарга Х.Дармен

Хэлтэс, агентлагийн дарга нарт

4

Аймгийн Боловсролын газар болон Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд: Хавар болж, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан сургуулийн сурагчид амралт зугаалганд хараа хяналтгүй явах явдал гарч байна. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар хараа хяналтаа сайжруулж, заавал хариуцах багштай хамт амралт зугаалганд явуулах. Мөн Байгаль орчны газраас аялал зугаалгатай холбоотой заавар зөвлөмжийг авч байх нь зүйтэй байна.

Аймгийн Засаг дарга Х.Дармен

Хэлтэс, агентлагийн дарга нарт

 

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС