Үүрэг даалгавар

2016 оны 05-р сарын 18, 14:13

 

2016 ОНЫ  05 САРЫН 16-ны ӨДРИЙН АЙМГИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ

 

Д/д

Өгөгдсөн үүрэг даалгавар

Үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан

Хариуцах албан тушаалтан

1

Орон нутгийн хаваржилт, газар тариалангийн ажил хангалтгүй байна. Хөдөө сумдад малын хорогдол их гарч байна. Энэ талаарх мэдээг тогтмол өгч ажиллах

Аймгийн Засаг дарга Х.Дармен

ХХААГ

2

Хаврын мод тарих ажлыг эрчимжүүлэх, өмнөх жилүүдэд таригдсан модны тоо, чанарын судалгаа хийж, дүгнэлт гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

Аймгийн Засаг дарга Х.Дармен

БОАЖГ, Сум дундын ойн анги, Өлгий сум

3

Өлгий сумын хот цэвэрлэх ажил хангалтгүй байна. Хуваарийн дагуу ажил зохион байгуулж байгууллагуудыг ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгээнд гаргах

Аймгийн Засаг дарга Х.Дармен

Өлгий сумын ЗДТГ, Хот тохижуулах алба

4

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян улсын хэмжээнд үргэлжилж байгаа билээ. Уг вакцинжуулалтад байгууллагуудад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын 18-30 насны хамрагдах ёстой иргэдийн судалгаа гаргаж бүрэн хамруулах. Эрүүл мэндийн газраас уг ажлыг  эрчимжүүлж ажиллах

Аймгийн Засаг дарга Х.Дармен

ЭМГ, НЭ, ӨЭТөвүүд

5

Бугат сумын бугын голын хайрганы асуудлыг мэргэжлийн байгууллагууд цугларч дүгнэлт гаргаж, хэлэлцэж, нэгдсэн нэг ойлголтод хүрэх

Аймгийн Засаг дарга Х.Дармен

ХБХ, БОАЖГ, Сум дундын ойн анги, МХГ

6

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт тавьж, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд баригдаж буй барилгын газрын асуудлыг судалж, танилцуулах

Аймгийн Засаг дарга Х.Дармен

Татварын алба, ГХБХБГ

 

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС