«НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ-2016» ФОРУМ

2016 оны 11-р сарын 21, 00:00

Баян-Өлгий аймгийн «Нийгэм, эдийн засгийн хөгжил-2016» форумыг аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Эмпати” ахлах сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус форумд аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн бизнесийн салбарын төлөөллүүд мөн хувиараа бизнес эрхлэгчид нийт 250 гаруй хүн оролцлоо.

Тус форум нь ажилгүйдлийг бууруулахад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ард иргэдийн оролцоо, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлын байрны хангамжийг сайжруулах, хүн амын хөдөлмөр, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Форумд:

  • Баян-Өлгий аймгийн нийгэм,эдийн засгийн өнөөгийн байдал,цаашдын зорилт,
  • Бизнес модель,
  • Орон нутгийн нөөц бололцоог ашиглан брэнд бүтээгдэхүүн бий болгох нь,
  • Баян-Өлгий аймгийн геологи, ашигт малтмалын судалгааны төвшин ба цаашдын зорилт,
  • Хоршооны хөгжил ба гишүүд,
  • Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломжууд,
  • Хямрал бол амьдралыг бодитойгоор харах боломж - зэрэг сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүлж, АНУ-ын Олон улсын хөжлийн агентлагийн «REACH» мөн АДРА ОУБ-ын хэрэгжүүлж буй газар тариалангийн төслүүдийг тус тус танилцууллаа.

Дээрх асуудлуудын хүрээнд хүмүүс өөрсдийн санал бодлыг илэрхийлж, тус хэлэлцүүлэг форум амжилттай болж өндөрлөлөө.