М.ХУРМАНХАНЫ НЭРЭМЖИТ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2016 оны 11-р сарын 27, 00:00

М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт Драмын Театрын үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр энэ амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Театрын ойн баярын арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Калыбек Ибрагимович Кобландин, Казахстан улсын Семей хотын Үндэсний филормани захирал А.Адай тэргүүтэй уран бүтээлчид мөн Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын нэрэмжит  Алтай чуулгын уран бүтээлчид ирж баярын концертэнд оролцож  өөрсдийн уран бүтээлийг  үзэгчдэд сонирхуулсан ба 60 жилийн ойн баярын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж аймгийн ХДТ-ын хамт олноос «Батыл Бұзау», «Сүйікті сұлу мұғалім», «Қалқаман Мамыр» зэрэг жүжгүүдийг үзэгчдэд үнэгүй толилууллаа.