БНХАУ-ЫН ШУӨЗО-НЫ АЛТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

2016 оны 12-р сарын 07, 00:00

Аймгийн Засаг дарга А.Гылымхан ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсен, нарийн бичгийн дарга А.Махсур, гадаад харилцааны албаны дарга Югоуошин, гадаад худалдааны газрын дарга Б.Ерболат, Хаба мужийн захирагч Т.Айдын, Бизнесмен /хөрөнгө оруулагч/ Балжин нарыг хүлээн авч уулзлаа.

Ирсэн зочид төлөөлөгчид аймгийн шинээр томилогдсон удирдлагуудыг баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх, боловсрол, соёл урлаг, эдийн засаг болон аялал-жуулчлал, газар тариаланг хөгжүүлэх мөн мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэр барьж байгуулах асуудлаар санаа бодлоо солилцож тус салбаруудыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, гэрэлтүүлгийг шинэчлэх, мод, зүлэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.