АЙМГИЙН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ /ТИКА/-ГИЙН ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАГЧ ВЭЙСЭЛ ЧИФТЖИТАЙ УУЛЗЛАА

2016 оны 12-р сарын 09, 00:00

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Улаанбаатар хот дахь Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ын хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжитай уулзлаа 

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 26 өдөр Монгол улс болон БНТУ-ын Засгийн газрын хоорондох санамж бичигт гарын үсэг зурснаар 2002 оны 2 дугаар сарын 24 өдөр албан ёсоор нээгдсэн нь хоёр улсын хоорондох найрсаг харьцаанд тулгуурлан нийгэм болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм.