ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЭНЭТХЭГ УЛСАД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

2016 оны 12-р сарын 09, 00:00

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Т.Суреш Бабутай уулзлаа.

Уулзалтын үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн албанд 3-5 жил ажилласан, Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй төрийн албан хаагчдыг тус улсад Англи хэлний сургалт болон компьютер, IT инженерийн чиглэлээр 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад манай аймгийн төрийн албан хаагч нарыг 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулахаар тохиролцлоо.