АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ ХБНГУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР «ВОЛФ» БЕНЗ ЗАГВАРЫН АВТО МАШИНТАЙ БОЛЛОО.

2016 оны 12-р сарын 13, 00:00

Монгол Улс болон ХБНГУ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Батлан хамгаалах яаманд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг бэлэглэсэн билээ.

Өнөөдөр ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн “Вольф” бенз загварын автомашиныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэн нар оролцлоо.

Батлан хамгаалах яаманд  ирсэн эдгээр машинуудыг эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Цэргийн штабт хуваарилахаар шийдвэрлэж тус яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоог иж бүрэн хийлгэж, өөрийн орны онцлогт тохируулан зарим нэмэлт тоноглолыг суурилуулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан байна.