АЙМГИЙН УДИРДЛАГУУД «ӨЛГИЙН ХҮЧТЭН» ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮДИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2016 оны 12-р сарын 14, 00:00

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар «Өлгийн хүчтэн» дэвжээний бөхчүүдийн бэлтгэл ажилтай танилцаж, нутгийн бөхчүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлээ.

Аймгийнхаа нэрийг өндөрт өргөж буй нийт бөхчүүддээ цаашид улам их амжилт гаргаж барилдахыг хүсээд бэлтгэлээ сайн базааж, улсын цолонд хүрэхийг уриаллаа.