АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2016 оны 12-р сарын 21, 00:00

Тус хуралд аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга А.Гылымхан, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой комиссын орлогч дарга С.Пүрэвсамдан болон онцгой комиссын гишүүд оролцлоо.

Тус хурлаар аймгийн онцгой комиссын 2016 оны үйл ажиллагааны тайлан, Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал  хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс,  Аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбогдон гарсан зардал, мөн малын мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад гарсан зардлуудыг шийдвэрлэх, аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн Онцгой комисс нь 2016 онд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 18 удаа хуралдаж, 56 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, манай аймагт 7 дугаар сард тохиолдсон үер, 8 дугаар сард гарсан малын мялзан төст өвчнийг газар дээр нь үнэлж дүгнэн, Аймгийн онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангаж, гамшигтай тэмцэх ажиллагааг удирдан зохион байгуулахаар УОК-оос шуурхай бүлэг 3 удаа томилогдон ажилласан байна.

МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, шийдвэр, Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой аймгийн Засаг даргын 4 удаагийн албан даалгавар болон 33 захирамжийн хэрэгжилтийн ханган ажилласныг тус тус танилцууллаа.