АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2016 оны 12-р сарын 26, 00:00

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ жилийн арга хэмжээнд оролцлоо.

Тус төвд 100 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа талаар сурган хүмүүжүүлэгч, багш нар дурдлаа. Арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдан эх хэлээр хэвлэгдэж гарсан сурах бичгийн нээлтийн ажиллагаа болж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Аймгийн удирдлагууд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, хүмүүжүүлэхэд онцгой анхаарч тус байгууллагын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.