АЙМГИЙН 2016 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2016 оны 12-р сарын 27, 00:00

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурал болж аймгийн 2016 оны шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:

- Шилдэг бага ангийн багшаар Өлгий сумын  2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Дөрветханы Жайнагүл

- Шилдэг багшаар Өлгий сумын  Дарын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Байгалымын Аяужан

- Шилдэг сурагчаар Өлгий сумын  5 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Иватын Ахылбек

- Шилдэг сурагчаар Өлгий сумын  Эмпати бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Таукегийн Ахжол 

- Шилдэг оюутнаар Зохиомж дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан Тагтяналын Жолдасбек

- Шилдэг ажилтнаар Зонооз өвчин судлалын төвийн ариутгагч Мэтээгийн Эрдэнэцэцэг

- Шилдэг ажилтнаар жолооч Хуанышын Мирзабай

- Шилдэг инженерээр аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний газрын ахлах инженер Бадигүлийн Шекербай

- Шилдэг санхүү, бүртгэл тооцооны ажилтнаар аймгийн СТСХ-ийн ахлах мэргэжилтэн бөгөөд төсвийн мэргэжилтэн Худабайн Өмирзах

- Шилдэг Төр захиргааны ажилтнаар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Аралханы Еркегүл

- Шилдэг соёл, урлаг спортын номинацид Эмпати сургуулийн сурагч, бүргэдчин Нурхайвын Айшолпан 

- Шилдэг их эмчээр Баяннуур сумын эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Авшүкирийн Бейбит

- Шилдэг бага эмчээр Ногооннуур сумын Чихтэй багийн бага эмч Үркинбайн Гүлсин

- Шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагчаар "Рысжан" ХХК-ийн захирал Нурийн Бейбитхан 

- Шилдэг төсөвт төрийн байгууллагаар Мэргэжлийн хяналтын газар

- Шилдэг төрийн өмчийн оролцоотой компаниар Цахилгаан шугам сүлжээний газар

- Шилдэг хувийн хэвшлийн компаниар "Жол" ХХК

- Шилдэг төрийн бус байгууллагаар "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага

- Тухайн жилд онцгой амжилт гаргасан эрдэмтэн хүнээр Төлеубайн Серикжан нар шалгарлаа.