"GOLDEN COMPASS-АЛТАН ЛУУЖИН”-2016

2016 оны 12-р сарын 29, 00:00

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2016” ёслолын арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцлоо.

Тус арга хэмжээ 2 дахь жилдээ 2016 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорлоо. Мөн Монгол улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгарууллаа.  

Шалгуур үзүүлэлтэд тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг оруулснаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ “Trip Advisor”, “Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийг харгалзсан байна.