«МОНГОЛЫН КАЗАХЫН УГСААТНЫ ЗҮЙ» НОМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017 оны 01-р сарын 02, 00:00

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд  «МОНГОЛЫН КАЗАХЫН УГСААТНЫ ЗҮЙ» номын нээлтийн ажиллагаа болж аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн эрдэмтэд болон аймгийн Музей, Номын сангийн удирдлагууд оролцлоо.

«Казахын угсаатны зүй» хамтын бүтээл нь аймгийн НЭЗСТ-өөс хэрэгжүүлсэн «Монголын казахын угсаатны зүйн судалгаа» суурь судалгааны төслийн үр дүнд хэвлэгдэн гарчээ.

Энэхүү ном нь «Казахуудын угсаатны байдал», «Эрхлэх аж ахуй», «Оюуны соёл», «Эдийн соёл» гэсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд Монголын казахуудын угсаатны зүйн талаар анх удаа монгол хэл дээр гарч байгаагаараа онцлогтой юм.