“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017 оны 01-р сарын 11, 00:00

Тус хэлэлцүүлгийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хөтөлбөр боловсруулж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга А.Гылымхан, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулан боловсронгуй болгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг явагдаж байна.