КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 106 САЯ ТӨГРӨГИЙН ЭМНЭЛЭГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

2017 оны 01-р сарын 23, 00:00

Кувейт улсын элчин сайдын буцалтгүй тусламжаар 106 сая төгрөгийн нийт 12 нэр төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг аймгийн  нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ЭМГ-ын болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Тоног төхөөрөмжүүд:

№   Нэр төрөл                  Марк                Үйлдвэрлэсэн улс, байгууллага, огноо   Тоо, хэмжээ
 1  Амьсгалын аппарат   MV2000  Солонгос улс, MEKICS   1
 2  Хүчилтөрөгч өтгөрүүлэгч  7F-3  Хятад улс,  Yuwell   1
 3  Зүрхний бичлэгийн  аппарат  ECG600G  Хятад улс  Contec,   1
 4 Өвчтөний хяналтын монитор  CMS-7000  Хятад улс  Contec,   3
 5 Яаралтай тусламжийн иж бүрдэл багаж  EMS-E21016  Хятад улс, Firist aid Kit   for Resuscitation   2
 6  Өвчтөний олон үйлдэлтэй ор  AEGEAN  Хятад улс, AEGEAN  TECHNOLOGY   4
 7  Жин ба өндөр хэмжигч  HS-E01  Хятад улс, KUANYI   1
 8  Нян устгагч гэрэл  Kuarts  Орос улс   4
 9  Гэмтлийн чиг (Толгой, хүзүү, дээд, доод, мөч)  Jiangsu  Хятад улс   1
 10 Бикс  Biks  Орос улс   1
 11 Зөөврийн ЭХО аппарат  Sonoscape X5  Хятад улс,  SONOSCAPE   1
 12 Нярайн туяа эмчилгээний аппарат  Bistos  Солонгос улс

  1