БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН САГСАЙ СУМЫН АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2017 оны 01-р сарын 31, 00:00

Аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй ажлын хэсэг Сагсай сумын төвийн ард иргэд болон зарим багийн иргэдтэй уулзаж өвөлжилтийн байдал, ард түмний аж амьдралтай танилцаж санал бодлыг сонслоо. Мөн тус сумын эрүүл мэндийн төв, сургууль, хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан ард иргэдтэй уулзах үеэр тус сумын хүүхдийн цэцэрлэгийн бүлгийг нэмэгдүүлэхэд шаардалгатай гэр цэцэрлэгийг шийдвэрлэж өгөх, Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, эмийн хангамжийг сайжруулах, сургуульд  их  засвар хийлгэх, спортын заалыг бөхийн дэвжээтэй болгох асуудлыг цаашид шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.