БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2017 оны 02-р сарын 08, 00:00

Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөллүүд МУ-ын Засгийн газрын 136 тоот тогтоол болон «Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах» орон тооны бус зөвлөлийн анхдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн аймагт тус холбооны салбар зөвлөлийг байгуулж аймгийн Засаг даргатай хамтран ажиллах талаар санал хүргүүлэв.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан тус холбооны ирүүлсэн саналыг хүлээн авч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны зөвлөлд оруулах төлөөллүүдийн нэрсийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.