АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2017 оны 02-р сарын 09, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, "Адра-Монгол" олон улсын байгууллагын аймаг дахь салбар хамтран «Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн» зохион байгуулж уг зөвлөгөөнд аймгийн удирдлагууд оролцож үг хэллээ.

Зөвлөгөөний зорилго нь Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.

Мөн мал амьтны гоц халдварт өвчин гадаад орноос дамжин халдварлахаас  сэргийлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийг бэлтгэн нийлүүлэх, худалдаан борлуулах тогтолцоог сайжруулах, Газар тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх, ЖДҮ хоршоодын хөгжлийг тогтворжуулах талаар зөвлөгөөн болж байна.

Аймгийн удирдлагууд тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсүүдийг яамны болон аймгийн ИТХ-ын, Засаг даргын «Жуух бичгээр» шагнаж урамшуулав.