ДЭЛҮҮН СУМААС ТӨРӨН ГАРСАН "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" Р.ЕМЕЛХАНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2017 оны 02-р сарын 21, 00:00

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболат нар Дэлүүн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж тус сумаас төрөн гарсан "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" Райхан овогтой Емелханы шагналыг гардууллаа.

Уг уулзалтын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар төр засгийн баримталж буй бодлого, шийдвэрийн талаар болон орон нутагтаа хийгдэхээр шийдвэрлэгдсэн үйл ажиллагааны тухай ард иргэдэд  мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан тус сумын бүрэн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг болон сумдын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж  бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.