“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017 оны 05-р сарын 25, 00:00

Өнөөдөр аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн багийн хүмүүсийг хүлээн авч уузлаа.

Уулзалтаар Өлгий хотыг нийслэл Улаанбаатартай холбох замын талаар, мөн Өлгий хотыг тойрсон босоо тэнхлэгийн авто зам болон шинээр гүүр барих талаар санал солилцлоо. 

Аймгийн удирдлагууд төслийн багийнханд зам, гүүр баригдах газруудыг танилцуулж, Улаанбайшинт-Цагааннуур чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замыг яаралтай эхлүүлж ашиглалтанд оруулах талаар хүсэлт тавилаа.

Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна.  “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар хэсэг болох 189.7 км хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар баруун бүсийн босоо тэнхлэг, Азийн авто замын сүлжээний Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто зам бүрэн хатуу хучилттай болох аж. Ингэснээр манай нутаг дэвсгэрээр олон улсын тээвэр хийх боломж бүрдэх юм.