УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН НАР ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД СУМУУДАД АЖИЛЛАА

2017 оны 06-р сарын 05, 00:00

УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн Засаг дарга А.Гылымхан  нар энэ амралтын өдрүүдэд Улаанхус,Цэнгэл, Бугат, Сагсай сумын ард иргэдтэй уулзаж ард түмний аж амьдралтай танилцаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Солтан Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг  талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан  салбар тус бүрээр нь бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай иргэдэд танилцуулсан юм. Мөн дараагаар нь  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд амжилттай оролцсон сумуудад яамны батламжийг гардууллаа. Сумуудын удирдлагууд болон ард иргэд өөрсдийн санаагаа  дэвшүүлж, хийгдэж байгаа ажлуудын талаар үзэл бодлоо илэрхийллээ. 

Иргэдийн асуусан асуултын дийлэнх нь нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүн амын чиглэлээр тавигдаж байсан бөгөөд асуулт бүрт тодорхой, ойлгомжтой хариултыг дарга нараас авч чадлаа. Цэнгэл,Улаанхус сумын эрүүл мэндийн төв, сургууль, сургуулийн дотуур байр, хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.  Жишээлбэл: Улаанхус сумын түргэний машин нь эвдэрсэн байсан бөгөөд үүнийг газар дээр нь шийдвэрлэж шинээр машин өгөхөөр боллоо. Мөн Улаанхус сумд сүүний үйлдвэр байгуулах, гүүр барих, Цэнгэл сумын сургуулийн дотуур байрыг шинэчлэх, хүүхдийн цэцэрлэгт Тува бүлэг нээх, Бугат суман дахь бохир усны станцыг нүүлгэх, гүний худаг гаргах, соёлын төвд засвар хийлгэх, Сагсай сумын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулах, тариалангийн талбайг өргөжүүлэх зэрэг асуудлуудыг  хэлэлцэж цаашид шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.