ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017 оны 06-р сарын 08, 00:00

Өнөөдөр Монгол Ардын Намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт аймгийн төв талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн, аймгийн МАН-ын дарга Г.Солтан аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон  аймгийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд, намын гишүүд, дэмжигчид  оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-ны өдөр улс орон даяар явагдана. Тиймээс Сонгуулийн тухайн хуулийн дагуу өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.