АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2017 оны 06-р сарын 29, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу Лхагва гарагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Уг хуралдаанд аймгийн ИТХ-ын бүх төлөөлөгчид оролцлоо.

Хуралдааны нээлтэд талал төгссөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Дулатын Бахыт агсаны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, нэг минут дуугүй зогсов.

Тус хуралдаанаар дараах таван асуудлуудыг хэлэлцэж батлав. Үүнд:

  1.  2016 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах тухай
  2. 2017 оны төсөвт тодотгол хийх тухай
  3. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай
  4. Спортын өндөр амжилт гаргасан аймгийн тамирчин дасгалжуулагч шүүгч нарыг мөнгөн шагналаар шагнах журамд өөрчлөлт оруулах тухай
  5. Орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг гэрээгээр эзэмшүүлэх тухай асуудлуудыг ээлжит хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ