БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ «ТОГЫЗКУМАЛАХ»-ЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017 оны 06-р сарын 30, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит «Тогызкумалах»-ын тэмцээн эхэллээ. Уг  тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга, Монголын Тогызкумалахын холбооны ерөнхийлөгч А.Гылымхан мөн Тогызкумалахын спортын Олон улсын хэмжээний дасгалжуулагч Айнур Жакыпбаева нар оролцож үг хэллээ. Тус тэмцээнд Казахстан, ОХУ болон манай аймгийн нийт 50 гаруй тамирчид оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Айнур Жакыпбаева аймгийн удирдлагуудад  дэлхийн тогызкумалахын холбооны ерөнхийлөгч Алихан Байменовын талархлын бичгийг гардууллаа.

Аймгийн удирдлагууд тамирчдад амжилт хүсэж, тус спортыг хөгжүүлэхэд аймгийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээ.