ТАЙВАНЬ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

2017 оны 10-р сарын 16, 00:00

Монгол Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин болон Тайвань  улсын шилдэг хөрөнгө оруулагч компани төлөөлллүүд Баян-Өлгий  аймагт айлчлал хийж байна. Тэднийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген нар  аймгийн Засаг даргын албаны өрөөнд хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд  газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарыг аймагтаа түлхүү хөгжүүлэх боломжтойг  танилцуулж цаашид гадаад худалдаа, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Тайвань улсын төлөөлөгч нарт  илэрхийллээ.

Харин Монгол Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин хэлэхдээ: Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт бүхий л салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг харж байна. Ялангуяа газар тариалан, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах боломж байна”  гэв.

Мөн түүнчлэн хоёр тал эрүүл мэндийн хамтын ажиллагааны чиглэлээр жил бүр Монгол улсаас тус улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх  сургалтанд хамруулж, аймагтаа Тайваны эмч нарыг ирүүлж үнэ төлбөргүй эмчилгээ хагалгаа хийлгүүлэх, яаралтай түргэн  тусламжийн багаж төхөөрөмжөөр хангах, Боловсролын хамтын ажиллагааны чиглэлээр  “Тайван улсын их дээд сургуульд  хүүхдүүдийг тэтгэлэгээр сургах, Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чиглэлээр хонины мах боловсруулах төхөөрөмжөөр ханган вакуумдаж экспортонд гаргахаар тус тус тохирлоо.

 

                                                                                                                                            Н.Ерлан

                                                                                                                                           2017.10.16