ГУРВАН МОТОЦИКЛЭЭР ШАГНАГДЛАА

2017 оны 10-р сарын 16, 00:00

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 6 аймгийн хэмжээнд зохион байгуулсан "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай" аянд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар амжилттай оролцож сарын аяны хүрээнд хийсэн ажлаараа манлайлан 1-р байранд шалгарч 3 мотоциклээр шагнагдсан бөгөөд тус шагналуудыг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн БОАЖГ-ын ажилтнуудад гардуулан өглөө.

 

Тодруулбал: "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяны хүрээнд Баян-Өлгий аймаг 379 хавх цуглуулж 6 аймгийн дунд тэргүүн байр эзэлсэн юм. Мөн аймгийн 13 сумаас Баяннуур сумын байгаль хамгаалагч Х.Ерболат 103 хавх хурааж аймгийн хэмжээнд нэгдүгээр байр, Өлгий сумын байгаль хамгаалагч А.Дамысбек 87 хавх хурааж хоёрдугаар байр, Булган сумын байгаль хамгаалагч Х.Амантай 40 хавх хурааж гуравдугаар байрт шалгарч тус бүр нэг мотоциклээр шагнагдлаа.

 

                                                                                                                                            Н.Ерлан

                                                                                                                                           2017.10.16