БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТОЛБО СУМЫН ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2017 оны 10-р сарын 19, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболат, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг Толбо сумын 1,4,6 дугаар багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

 Уулзалтаар аймгийн Засаг дарга А.Гылымхан  иргэдэд Засаг даргаар томилогдсоноос хойш хийсэн ажлаа тайлагнаж, төр засгийн баримталж буй бодлого, УИХ-аас батлагдсан хууль тогтоомж, шийдвэр, орон нутагтаа хийгдэхээр шийдвэрлэгдсэн үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч, танилцуулсан юм.

Үүний дараа иргэдийн сонирхсон асуултанд хариулж, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, гарсан санал хүсэлтийг шат дараатайгаар үйл ажиллагааны хөтөлбөртөө  тусган хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.